Дубайн нисдэг такси анхны туршилтын нислэгээ хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-26 12:34:58
ДУБАЙ. /Шиньхуа/. Дубайн зам, тээврийн албанаас танилцуулсан удирдлагатай нисдэг такси нь даваа гарагт "Жумаирах бич" цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо туршилтын нислэг хийлээ гэж Дубайн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

2 хүний суудалтай, өөрөөсөө удирдлагатай нисдэг такси нь жолоочийн оролцоогүйгээр хүн тээвэрлэх чадвартай бөгөөд Герман улсын автомат агаарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг "Волокоптер" компанид үйлдвэрлэж байгаа ажээ. Удирдлагатай нисдэг таксийг энэ оны 4 дүгээр улиралд хэрэглэж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд уг такси нь цахилгаан тэжээлтэй ба сэнс эвдэрсэн үед аюулгүй нисч, буух 18 хөдөлгүүртэйгээр зохион бүтээгдсэн юм байна.

Уг такси нь байгальд ээлтэй, цэвэр цахилгаанаар тэжээгддэг, маш бага дуу чимээ гаргадаг аж. Зам, тээврийн албанаас мэдээлж байгаагаар, уг такси нь 50 км цагийн хурдтайгаар 30 минут орчим нисэх, агаарт хамгийн дээд тал нь 100 км/цаг хурдлах хүчин чадалтай юм.



Дубайн угсаа залгамжлах хунтайж шейх Хамдан бин Мухаммед бин Рашид Аль-Мактум хэлэхдээ "Хамгийн анхны жолоочгүй метро байгуулах ажил амжилттай болсны дараа бид энэхүү удирдлагатай нисдэг таксиныхаа туршилтын нислэгийн гэрч болж байгаадаа маш баяртай байна. Энэ бол бид байнга эерэг сайхан өөрчлөлт хийхийг тэмүүлж байдгийн бас нэгэн баталгаа болж байна. Бид нийгмийн хөгжил цэцэглэлтийг хангах, аз жаргалтай амьдрал бүрдүүлэх, нийгэмд үйлчлэх боломж бололцоог байнга эрж хайн ажиллах болно“ гэжээ. 

Х.Сарнай 



 
 
 
 
 
Холбоотой мэдээ