Өсвөрийн аврагчдыг “Нүүргэнтэйн аврагч” багийнхан тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-09-26 12:29:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгууллаа.

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗОУБ-ын Багануур ОНХХ, Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгуулсан тус тэмжээнд Боловсрол цогцолбор, Гүн галуутай цогцолбор, 125 дугаар сургуулийн нийт 21 сурагч 3 багш, нийгмийн ажилтан оролцсон юм.

Баг тамирчид гараанаас тусгайлан бэлтгэсэн өртөөгөөр дамжин даалгавар гүйцэтгэж өрсөлдөв.

Нийлбэр дүнгээр тэмцээний тэргүүн байрыг 125 дугаар сургуулийн У.Төрболд ахлагчтай “Нүүргэнтэйн аврагч” баг, дэд байрыг Гүн галуутай цогцолбор сургуулийн Д.Төвсанаа ахлагчтай “Танан” баг тус тус эзэллээ гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ