Хүүхдүүд эко аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-25 14:50:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Эх орон миний говь" нэртэй эко аялал зохион байгууллаа. 

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хүүхэд-хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эко аялалыг зохион байгуулсан байна. Хүүхдүүдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, газарзүй, байгаль экологи, түүх, нийгмийн мэдлэгийг баяжуулах, байгаль орчинтойгоо зөв харьцах эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, цэвэр цэмцгэр, зүй зохистой ашиглах, боловсрол, хүмүүжил хандлагыг бий болгох зорилготой байжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд хүүхдүүдийг Булган сумын байгалийн үзэсгэлэнтэй танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд Даланзадгад сумын 1-р сургуулийн байгаль хамгаалах “Цасны хажир” клуб, Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны “Харах өнцөг” клуб, Булган сумын байгаль, экологийн “Алтайн хойлог” клуб, Цогтцэций сумын 6-р сургуулийн нийгмийн ухааны “Төгс оюун” клубуудын 4 багш, 50 сурагчийн хамт хамруулжээ. Эко аяллын хөтөлбөрийн хүрээнд Булган сумын Баян заг, Гандан чоймзадлин хийд, Хавцгайт хадны сүг зураг, Булгатай зэрэг байгаль, түүхийн дурсгалт газрыг үзэж сонирхсон байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ