Ботсванд 18 заан цахилгаанд цохиулж үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-09-22 11:23:50
ГАБОРОНЕ. /Шиньхуа/. Ботсван улсын баруун хойд хэсэгт цахилгаан шугамыг эвдэлсний улмаас 18 заан тогонд цохиулж үхсэн гэж тус улсын Байгаль орчны сайд лхагва гарагт "Шиньхуа" агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ. 

Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Байгаль орчны сайд Чекеди Хама мэдэгдсэн байна. Эдгээр заанууд ус хайн баруун хойд зүгт байрлах Макгадикгади Пэнсийн дархан цаазат газрын ойролцоо орших Дукви тосгон руу явж байсан байж магадгүй гэж үзэж байгаа ажээ.

Ботсваны Байгаль орчны сайд Ч.Хама хэлэхдээ "урьдчилсан мөрдөн шалгах явцаас үзэхэд нэг заан цахилгаан шугамын модыг хүчтэй мөргөснөөр тэдэн дээр тогтой утас унаж тогонд цохиулсан гэж үзэж байна” гэв.

Ийм төрлийн явдал Ботсванд анх удаагаа болж байгаа юм. Ч.Хамагийн мэдээлснээр, хулгайн анчид мэдэхээс өмнө албаны хүмүүст мэдэгдэж амжсан тул уг цахилгаанд цохиулсан 18 зааны бүгдийнх нь соёог олж авсан байна.

Ботсван нь Африкийн хамгийн олон заантай улс бөгөөд 2015 оны тооллогоор 135 мянган заан тоологдсон байна. Байгаль хамгаалах олон улсын холбооны тайланд дурдсанаар, Африкийн заануудын тоо сүүлийн 25 жилд байгаагүй их хэмжээгээр цөөрсөн бөгөөд сүүлийн 10 жилд зааны тоо 15-111 мянгаар цөөрсөн байна. 

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ