Арванэгдүгээр сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-10 08:59:41

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт "Уул уурхайн засаглал" сэдвээр илтгэл, "Байгалийн нөөцийн харти" зөвлөмж бичгийг танилцуулах арга хэмжээ "Blue sky" зочид буудалд болно.

10.30 цагт Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Монгол улсын эдийн засгийн тоймыг  танилцуулах хэвлэлийн бага хурал Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт болно.

11.00 цагт "Монгол хүү" Монголын анхны кино сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Кино урлагийн дээд сургуульд болно.

11.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Чинжигийн хөгжмийн өдрүүд” уран бүтээлийн цогц арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.45 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аяны нээлтийн ажиллагаа  Спортын төв ордны нэгдүгээр давхрын VIP танхимд болно.

12.00 цагт ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухай араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг "Монгол ньюс" мэдээллийн төвд танилцуулна.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Бие даагчдыг дэмжих хөдөлгөөнөөс намуудтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Барилгын хуулийн тухай өргөтгөсөн хэлэлцүүлэг МХЕГ-ын хурлын зааланд болно.

14.00 цагт Нийслэлийн эрүүл мэндийн дэд хорооны хуралдаан НЗДТГ-т  болно.

19.00 цагт Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч, агуу удирдагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд  "Турк паспорт" баримтат киног Тэнгис кино театрт үзэгчдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ.

Холбоотой мэдээ