Сирийн 50 гаруй зэвсэгт этгээдүүд Засгийн газрын цэргийнхний талд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-17 11:11:23
МОСКВА./ТАСС/. Сирийн 50 гаруй зэвсэгт этгээдүүд өнгөрсөн хоногуудад эсэргүүцлээ зогсоон Засгийн газрын цэргийнхний талд оржээ. Энэ тухай бямба гарагт Сирийн дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төв мэдээлжээ.

“Зэвсэгт этгээдүүд зэвсгээ хураалган, Засгийн газрын цэргийнхний талд орох нь үргэлжилсээр байна. Өнгөрсөн хэд хоногт 54 зэвсэгт этгээд зэвсгээ хураалган Засгийн газрын цэргийнхний талд орсон ба тэдгээрийн дотор хууль бус зэвсэгт бүлэглэлийн зургаан цэргийн дарга байгаа” гэж тус төвийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.

Түүний мэдээлснээр, ОХУ өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж, Сирид байдлааны ажиллагааг зогсоох горимыг дэмжих ажлаа үргэжлүүлэн хийсээр байгаа ажээ.

Сирийн нутаг дэвсгэр дээрх дайсагнасан талуудыг эвлэрүүлэх төв Эвлэрлийн үндэсний хороотой хамтран нөхцөл байдлыг хэвийн болгох, террористуудаас чөлөөлсөн районуудад тааламжтай нөхцөл бүрдүүлэх, дэд бүтцийг сэргээн босгох, дүрвэгсдийг байнгын оршин суудаг газарт нь буцаан авчрах талаар ихээхэн ажлыг хийж байгаа ажээ.

Террористуудаас чөлөөлсөн суурин газруудад дайн байлдааны хөлд нэрвэгдсэн зам харгуй, дэд бүтэц, нийгмийн салбарын объектуудыг сэргээн засварлах, ус цахилгаанаар хангах ажлууд хийгдэж байгаа аж.  
О.Барс
Холбоотой мэдээ