Хөрөнгийн бирж 2.8 тэрбум төгрөгийн арилжаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 04-08-нд хоёр тэрбум 888 сая 697 мянга 781 төгрөгийн арилжаа хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан 5 удаагийн арилжаагаар нийт 68 компанийн 503 мянга 845 ширхэг хувьцааг 262 сая 448 мянга 159 төгрөгөөр борлуулжээ. Мөн 11 мянга 322 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг анхдагч зах зээлд 1 тэрбум 55 сая 781 мянга 952 төгрөгөөр, 5595 үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 545 сая төгрөгөөр тус тус борлуулжээ.
Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1 их наяд 845 тэрбум 673 сая 608 мянга 361 төгрөг болсон бол "MSE ALL" индекс 978.67 нэгж болж 1.29 хувиар өсөв.

Ч.Ариунболд