Баян-Уул суманд гал унтраах анги байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:06:59

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд галл унтраах нэг анги байгуулахаар болжээ.

Өнгөрсөн хавар гарсан ой хээрийн түймрийн уршгаар ихээхэн хэмжээний газар нутаг, ой мод шатаж Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж байсан. Ингээд Ерөнхийлөгчийн зүгээс тус аймггийн түймэр хил давж орж ирдэг Баян-Уул, Дашбалбар сумдад гал унтраах анги байгуулах талаар анхааралдаа авна гэж амлаж байсны дагуу ийнхүү тус анги байгуулагдахаар болжээ.
Шинэ анги байгуулагдсантай холбоотойгоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс өргөжин Онцгой байдлын газар болон бүтцийн өөрчлөлтөд орлоо.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд