Зүрх судасны үндэсний чуулганаар цахим талбарт өвчтөн, эмчийн шууд харилцааг эрэлхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-09-08 10:22:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг Зүрх судасны үндэсний чуулган нийслэл хотноо болж байна. 

Тус конференцид Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зүрх судасны, зүрх судасны мэс заслын, судсан дотуурх оношилгоо эмчилгээний нийт эмч нар цугларч ажлынхаа үр дүнг тодорхойлдог. Мөн бусад улсын туршлага, зүрх судасны чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, сургамжаа ярилцаж цаашид хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлон чиглүүлдэг уламжлалтай.

Энэ удаагийн хурлаар өвчтөний хяналтыг сайжруулан улмаар тэдний цаг завыг хэмнэж, чирэгдлийг бууруулсан цахим талбарт анх удаагаа Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг Зүрх судасны үндэсний чуулган нийслэл хотноо болж байна. . Мөн хурал титэм, захын судасны оношлогоо, эмчилгээний шинэлэг мэдээлэл судалгааны үр дүнгээс, хэм алдагдлын эмчилгээ зэрэг сэдвээр үргэлжилж байна.

15 дахь жилдээ  болж буй “Зүрх судасны үндэсний чуулган 2017”-г нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлэв. Тэрбэр “Монгол Улсад сүүлийн 20 жил нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа зүрх, судасны өвчин нь хувь хүнд, нийгэм эдийн засагт томоохон дарамт болж ирлээ. Эрүүл мэндийн салбарын хөгжил сүүлийн 10 гаруй жил асар хурдацтай хөгжиж, эмч мэргэжилтнүүд чадваржиж, зүрх судасны өвчнөөр нас баралтыг бууруулж байгаад сэтгэл ханаж болохгүй. Урьдчилан сэргийлэлт, улмаар өвчлөлийг бууруулах чиглэлд ирэх  он жилүүдэд төрөөс бодлогоор анхаарч, халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчилж байна. “Зүрх судасны үндэсний чуулган”-д бид зүрх судасны чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, сургамжаа ярилцаж, ажлынхаа чиглэлийг тодорхойлж, зүрх судасны өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ