Ангараг гараг нарны шуургад өртсөн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-11-06 15:39:44

МОСКВА. /Sputnik/. Ангараг гарагийн агаар мандлыг нарны шуурга үгүй хийж буй дүр зургийг НАСА илрүүлжээ. Нэгэн цагт дэлхийтэй адилхан харагдаж, магадгүй амьдрал тогтож байсан уг гараг хэрхэн хүйтэн, хуурай цөл болсныг уг нээлт тайлбарлах найдвар төрүүлж байна.

Дэлхийн агаар мандлыг соронзон орон хамгаалдаг билээ. Тэгвэл энэ нь Ангараг гарагт байхгүй учир нарны шуурганы үеэр нарны хэт ягаан туяаны цацраг, хий болон соронзон хэсгүүдийн хүчтэй тэсрэлтээс хамгаалж чадахгүй юм.

Нарны шуурга тус гарагийн агаар мандлыг арчин хаяж буй дүр зургийг НАСА-ын “MAVEN” сансрын хөлөг 3 дугаар сарын 8-нд баримтжуулсныг Шинжлэх ухаан сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт хэвлэжээ.

Ангарагт нар болон сансраас ирж буй цацраг, Марсын агаарын дээд давхаргын хийд уг цацраг хэрхэн нөлөөлөхийг судлахаар “MAVEN” сансрын хөлөг 2014 онын 9 дүгээр сард буусан юм. Уг 3 дугаар сарын шуурга нь Ангарагт ирснээс хойш ажигласан хамгийн том шуурга байна.

Марс гараг өмнө нь дулаахан, усаар элбэг, амьдрал тэтгэх чадалтай байсан ч одоо хуурай цөл болон хувирсан нь үүнтэй холбоотой гэж эрдэмтэд таамаглаж байна. Гадаргууд нь байсан ус агаар мандалд тарсан, эсвэл газар дор хөлдсөн байж магадгүй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ