Франц: Умард Солонгос тун удахгүй Европт цохилт өгөх чадалтай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:34:41
ПАРИС. /Reuters/. Умард Солонгос хэдхэн сарын дотор Европт цохилт өгөх хүчин чадалтай баллистик пуужингийн технологитой болно гэж Францын Гадаад хэргийн сайд анхаарууллаа.

Пхеньян пуужин болон цөмийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байгаад ихээхэн түгшиж буйгаа сайд Жан-Ив Ле Дриан өчигдөр нэгэн радиод ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.

Түүний хэлснээр, жижиг хэмжээний цөмийн зэвсгүүд тээх боломжтой пуужингуудыг Умард Солонгос ойрын хэдэн сарын дотор хийхийг зорьж байгаа бололтой.

Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг улс орнууд тууштай дагаж мөрдөх нь чухал гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ