Хятад болон Германы хооронд ачаа тээвэрлэх галт тэрэг Монголоор дамжина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:17:41

ВЭЙХАЙ. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Вэйхай хотоос Германы Гамбург хотын хооронд ачааны галт тэрэг явж эхэллээ.

34 чингэлэг бүхий галт тэрэг бямба гарагийн өглөөний 10:00 цагт Вэйхай хотын Вэньдуний төмөр замын буудлаас Германы Гамбург хотыг зорин хөдөлсөн байна.

Тус хоёр хотын хооронд долоо хоног тутамд ачааны галт тэрэг явж байх аж. 

Ачааны галт тэрэг нь Монгол, Орос, Беларусь болон Польш улсын нутаг дэвсгэрээр дамжиж, 11 мянган км замыг туулан Гамбургт очно.

“Хөлөг онгоцоор тус хоёр хотын хооронд ачаа тээвэрлэхэд бараг нэг сарын хугацаа ордог бол галт тэрэг 15-18 хоногийн дотор энэ замыг туулна. Вэйхай болон Гамбургийн хооронд агаараар ачаа тээвэрлэхэд ордог мөнгөний ердөө 20 хувиар нь л ачааны галт тэрэг тус хоёр хотын хооронд зорчино” гэж Вэйхай хотын Гаалийн албаны мэргэжилтэн Жан Жичөн хэлэв.

 

Г.Доржханд

Холбоотой мэдээ