“Их хотын залуус”-ын амьдралын үнэ цэнийг өгүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтран бүтээсэн “Их хотын залуус” 40 ангит инээдмийн кино энэ сарын 09-нөөс үзэгчдийн хүртээл болно.
Тус кино нь залуусын хайр дурлал, алдаа, оноо, өнөөдрийн нийгэм, цаг үеийн бодит байдлыг инээдмийн хэлбэрээр илэрхийлснээрээ онцлогтой.
Киноны гол дүрүүдийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Нарансолонго, Б.Ариунцэцэг, Г.Эзэнмөнх, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, жүжигчин Г.Ундармаа, Д.Оюунтуул, жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг нар бүтээжээ. Мөн Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Ж.Лхамхүү, “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай нарын олны танил жүжигчид тус кинонд оролцон тогложээ.
Энэхүү олон ангит киноны ивээн тэтгэгч, хамтран ажиллагчаар “Мобиком” корпораци, “Таван Богд Трейд” ХХК, “Некст Электроникс” ХХК, “Ай энд Эр Монголиа” ХХК ажилласан байна.
Ж.Болор