"ОOGII" брэнд Японд дэлгүүрээ нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2017-08-28 16:58:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан "OOGII" брэнд салбар дэлгүүрээ Японд нээх болжээ. 
Тэрбээр энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол болох “OOGII” брэндээ үүсгэж, могойн болон үхрийн ширээр цүнх, гутал үйлдвэрлэж эхэлсэн юм. Түүний брэнд Австралид хөлөө олж, ирэх сарын 7-нд Япон улсад салбараа нээхээр болсон байна.



Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад тав дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа юм. Австралийн телевизээс ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр чанартай сайн бүтээгдхүүнийг охид хүүхнүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрээд байна. Мөн удахгүй Улаанбаатар хотод нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ