Галт зэвсэг засч, хил дамнуулдаг бүлгийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-05 15:33:03

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс үйлдвэрийн бус аргаар галт зэвсэг засч, сум хийдэг хэд хэдэн газарт нэгжлэг хийж, сэжигтнүүдэд эрүүгийн хуулийн 185,188 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.

Шалгалт, нэгжлэгээр дээрх бүлгийнхэн байлдааны болон ангын зориулалттай галт зэвсэг, сум угсрах багаж, төрөл бүрийн сумны хэрэгсэл, хонгио, дарь зэргийг илрүүлжээ. Мөн 14 ширхэг буу, 2000 сумны хонгио, 1900 сумны хошуу, 5000 гаруй тэслэгч бялт, их хэмжээний дарь, олон тооны сум хураан авчээ. Сэжигтнүүд  бууны хэлбэр, загвар, зориулалт, гол төмрийг нь өөрчлөн өөр буунд угсардаг байв. Тэд мөн хууль бусаар үйлдвэрлэсэн эд зүйлсээ хилээр нэвтрүүлсэн нь ч тогтоогдоод байгаа юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ