Хятад улс цахим гэмт хэргийг онлайнаар шүүдэг боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-19 13:47:40
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс цахим гэмт хэргийг шүүх "интернэт шүүх"-тэй боллоо. Өөрөөр хэлбэл, цахим гэмт хэрэгт холбогдсон хүмүүс шүүх танхимд биечлэн ирэх шаардлагагүй болж байна.

Энэ шүүхийн гол зорилго нь өдрөөс өдөрт нэмэгдсээр буй онлайн худалдаа болон зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд оршино.

Интернэт шүүх нь Хятадын онлайн худалдааны гол зангилаа болсон  Жөзян мужийн Ханжоу хотод өчигдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тус шүүх нь интернэттэй холбоотой иргэний болон захиргааны хэргүүд, тухайлбал онлайн худалдаа, ном ба интернэтэд тавьсан зурагны зохиогчийн эрхтэй холбоотой маргаан зэргийг хянан шийдвэрлэх аж.

Нээлтийн өдөр Ханжоугийн Интернэт шүүх анхны хэргээ шүүсэн байна. Тодруулбал, Хятадын мэдээлэл технологийн тэргүүлэх компаниудын нэгнийх нь эсрэг нэгэн зохиолч эмэгтэй зарга мэдүүлжээ. Зохиолыг нь хууль бусаар  интернэтэд тавьсан гэх хэргийг интернэтээр дүрстэй дуудлага хийж, шүүсэн байна.

Г.Доржханд
 
 



Холбоотой мэдээ