57 мянган га-д хортон шавж устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрсөн хоёр сарын хугацаанд хөрсний үржил, шимд сөргөөр нөлөөлж ,бэлчээр сүйтгэх аюултай хортон шавжуудыг устгаж дууслаа.
Энэ хугацаанд Жаргалант, Угтаалцайдам, Лүн, Эрдэнэсант, Баянцагаан,Баян-Өнжүүл, Баян, Аргалант, Сүмбэр зэрэг 11 сумын 32 мянган га-д энгийн техникийн, 25 мянган га-д микробиологийн аргаар устгал хийжээ. Үүнээс гадна 7 дугаар сард Эрдэнэсант сумын 20 мянга орчим га-д царцаа устгал явуулсан аж.
Ш.Шүрэнцэцэг