Асад, Путин нар түүхэн уулзалт хийсэн

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-11-05 12:54:12

ТЕГЕРАН. /TASS/. Өнгөрсөн сарын 20-нд Москва хотноо болсон Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины уулзалт түүхэн үйл явдал байсан гэж Сирийн Гадаад хэргийн дэд сайд Фейсал Мекдад мэдэгдэв.

“Асад Москвад айлчилж, Путинтай уулзалт хийсэн нь түүхэн үйл явдал байсан. Ялангуяа, Сирид цэргийн ажиллагаа явуулж, Асадад үзүүлж буй тусламжаа ОХУ өргөжүүлсний дараа уулзалт хийсэн нь маш чухал үйл явдал байсан. Мөн Сири дэх АНУ-ын цэргийн оролцоо, буруу бодлогоос ОХУ-ын цэргийн оролцоо тэс ондоо юм” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “АНУ тэргүүтэй эвслийн Сири дэх ажиллагаа нь ардчилсан замаар сонгогдсон Сирийн ерөнхийлөгч, засгийн газрын эсрэг үйл ажиллагаа учраас энэ нь хууль ёсных биш бөгөөд АНУ нь Сирийг дайны талбар болгон, улсын дэд бүтцийг устгах зорилготой. Мөн тэд Сирийн эрчимтэй эсэргүүцдэг сионист дэглэмийг дэлгэрүүлэх зорилготой гэдгийг” онцолжээ.

Мөн тэрбээр Сирийн бүрэн эрхт байдлыг хамгаалах нь чухал гэсэн Ираны байр суурьд талархаж байгаагаа илэрхийлээд, Вена хотод болсон Сирийн асуудлаарх хэлэлцээний үеэр баталсан албан ёсны мэдэгдэл нь Сирийн ирээдүйтэй холбоотой чухал баримт бичиг юм гэж сайшаасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ