Нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд сумд хангалтгүй ажиллаж байна гэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 11:39:20

Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Д.Нацагдорж болон тус холбооны дэд дарга, мэргэжилтэн, хуулийн зөвлөх нар аймгийн Засаг даргатай уулзалт хийв.

Аймгийн Засаг дарга, ҮЭ-ийн холбоо, Ажил Олгогч Эздийн холбоотой хамтарч “Нийгмийн зөвшилцлийг хангах гурван талт хэлэлцээр” байгуулан ажиллаж иржээ. “Уг хэлэлцээрт аймгийн хэмжээнд мөрдөх, хүн амын нийгийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлж тодорхой ажлуудыг тусгаж хэрэгжүүлэн ажиллаж байна” гэж аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж хэллээ.

Тэрбээр “МУЗГ-аас “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажилд Шарын гол, Хонгор сумын удирдлагууд хариуцлагагүй ажиллаж байна” гэж шүүмжлэв. Түүнчлэн аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтын гэрээгүй, төрийн байгууллагуудын дөнгөж 15 хувь нь хамтын гэрээ байгуулсан гэж нэмж хэллээ. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Энхболд Засгийн газрын 370 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулахын тулд Шарын гол, Хонгор сумын удирдлагуудад чиглэл өгч ажиллая. Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль , Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллана гэлээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ