Аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын иргэдтэй уулзалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:31:56

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат энэ сарын 05, 06-ны өдрүүдэд Сүхбаатар сумын иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Тэрээр аймгийн ЗДТГ-аас уламжлалт брэнд ажил болгож чадсан төрийн үйлчилээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, газар дээр нь очиж хүргэх зорилгыг агуулсан “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” нээлттэй хаалганы хүрээнд  сумдын иргэдтэй биечлэн уулздаг болсон юм. Энэ удаа аймгийн Засаг дарга С.Бүрэнбат 11-р сарын 05-ны өдөр 12.00-14.00 цагт “Хонгор морьт”-ын 1-р багийн иргэдтэй ЕББД 5-р сургуулийн спорт зааланд, 14.00-16.00 цагт “Цагаан эрэг”-ийн 2-р баг, “Орхон”-ны 6-р багийн иргэдтэй АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд, “Салхит”-ын 3-р баг, “Ган зам”-ын 7-р багийн иргэдтэй “Төмөр зам”-ын клубт, мөн 11-р сарын 06-ны өдөр 10.00-12.00 цагт “Бор гүвээ”-ний 5-р багийн иргэдтэй ЕББД 6-р сургуулийн спорт зааланд, 12.00-14.00 цагт “Баянхан”-ны 4-р багийн иргэдтэй Сүхбаатар сумын МСҮТ-ийн спорт зааланд, 15.00-17.00 цагт “Буур хээр”-ийн 8-р багийн иргэдтэй 8-р багийн байранд тус тус уулзалт хийхээр товложээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ