Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-08-07 07:17:10
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Аргын тооллын 8 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Булаагч одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 16 цаг 32 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Холбоотой мэдээ