Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-08-05 12:48:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн аялал зугаалгын улиралтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэж байна.
 
Цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцож байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд  цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ