Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний шинж тэмдэг илрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Ар согоотод бэлчээрлэж байсан малаас малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.
Иймд иргэд малаа дээрх чиглэл болон ойр орчимд бэлчээхгүй байхыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.
Мөн мал бүхий иргэд Мал эмнэлэг-Үржлийн албанд хандаж малаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан өөрт болон бусдад учрах хохирлоос урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг зөвлөв.