37 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:16:15

Авлигатай тэмцэх газар 9 дүгээр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 250 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авчээ.

Үүнээс 223 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдлоос 49 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн 65 зөрчлийг арилгаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж ажиллах талаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад албан бичгийг хүргүүлснээс зөрчил гаргасан нийт 37 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сануулах, цалингийн хувь бууруулах, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулав.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд