Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-08-03 07:44:21
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2017 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
 Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн аймгуудын нутаг болон Орхон Сэлэнгийн саваар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.
Холбоотой мэдээ