Нүүдэлчдийн ахуй соёлоо сурталчлан таниулсан наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны Хар нуурын эрэг дээр “Нүүдэлчдийн соёлын наадам” амжилттай болж, дэлхийд гайхуулах дахин датагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй Монголчууд соёлын наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хүн төрөлхтний ихэнх үеийн түүхийг үүрч ирсэн нүүдлийн соёл иргэншил бол гэр бүл, хот айл, саахалт, овог аймаг, улс гүрний гал голомт, залгамж чанар, үнэнч шударга, шургуу хөдөлмөр тэмцэл, хүмүүжил, ёс суртахууныг цогцоор нь бүтээсэн байдаг. Харамсалтай нь бидний энэ нүүдлийн соёл иргэншлийн шавхагдашгүй их өв мартагдах дөхөөд байна. Харин “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг Монголдоо анх удаа амжилттай зохион байгуулсан нь гадаад дотоодын жуулчид, залуу хойч үеийнхэндээ нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчлан таниулсан наадам болж өнгөрөв. Завханчууд энэ удаагийн наадмаар нүүдлийн ахуй соёлоо сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэн цогцолсон “Хангайн сувд” хэмээн хүндэтгэн дээдэлдэг Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөн дээр дөрвөн өдөр зохион байгууллаа. Наадмыг зорин ирсэн зочид төлөөлөгчид, гадаад дотоодын жуулчид, иргэд наадмын төв талбай руу морин тэрэг, үхэр тэрэг, тэмээн тэрэг хөллөн, морь, тэмээ, сарлагаа унан очсон нь Монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх энгийн бөгөөд эхний алхам болов. Нээлтийн ёслолыг Завхан нутгийн 999 морин хуурч хүүхдүүдийн морин хуурын аялгуугаар эхлүүлж, уран нугаралт, уртын дуу, монгол үндэсний бүжиг, цамын бүжгээ толилууллаа. Түүнчлэн наадамд хүрэлцэн ирсэн хүүхэд хөгшдөөс эхлэн зочид төлөөлөгчид зөвхөн монгол үндэсний хувцсаар гоёсон байлаа.
Таван хошуу малын отог наадамчдын үзэх сонирхолтой хөтөлбөрийн нэг байв

Нүүдэлчдийн соёлын наадмын гол утга учир нь нуурын эрэг дагуу уулын ам бүрт таван хошуу малын отогийг иж бүрнээр нь байгуулж зочид наадамчдын үзэх харах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэх олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.
Отог хооронд зөвхөн морь, тэмээ, үхэр тэрэг, ёрдийн хөсгөөр зорчиж байв. Тухайлбал ҮХРИЙН ОТОГ дээр сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх тэмцээн, үхэр тэргээр нүүдэл хийх, тэрэг хөллөх, нуруу ачаа ачих, гэрийн дээс хошлон томох, сур элдэх тэмцээн зохион байгуулж, үнээ саах, цагаан идээ хэрхэн боловсруулах зэргийг харуулсан бол БОГ МАЛЫН ОТОГ дээр хонь, ямаа холбож саах, хонь хяргах, дээс томох, дөрвөн бэрх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж, эсгий хийх уламжлалт арга технологийг зааж эсгийний найр хийх үзүүлбэрийг үзүүлжээ. Мөн бог малын сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн, Завхан буурал, сартуул үүлдрийн эцэг малын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Харин АДУУНЫ ОТОГ дээр морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах, эмээллэх, айргаар дэмбээдэх, хуруудах тэмцээн зохион байгуулж, гүү саах, айраг эсгэх ёслол, унага тамгалах, унага уралдуулах, адууны циркийн тоглолт, хурдан морины уяа сойлго тааруулах, адууны гаралтай цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан морьтой сайхан хос шалгарууллаа. ТЭМЭЭНИЙ ОТОГ дээр тэмээгээр нүүдэл хийж ачаа тосох, ингэ хөөслөх, ингэ саах, эмнэг тэмээ сургах, ботготой ингэ зэллэх, тэмээн тэрэгтэй аялал зэргийг зохион байгуулж нүүдэлчдийн ахуй соёлтой газар дээр нь танилцах боломжийг олголоо.
Завхан аймаг Монгол Улсын Тод манлай уяачиддаа хүндэтгэл үзүүллээ
Нүүдэлчдийн соёлын наадмын бас нэг чимэг нь Хүннү гүрний үеэс улбаатай эрийн гурван наадам юм. Наадмын нэгэн гол үйл ажиллагаа нь Завхан аймгаас төрсөн дөрвөн тод манлай уяачийн хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам, үндэсний сур, хасаа харваа, үндэсний бөхийн барилдаан байлаа.
Монгол Улсын тод манлай уяач Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Намжилцэрэнгийн Даш-Өлзий, Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадорж, Цэцэн-Уул сумын харьяат Бэгзсүрэнгийн Содномцог, Улиастай сумын харьяат Лхагвагийн Цандэлэг нарын мялаалга наадам “Очирваанийн шигшмэл хурд” шилдэг хүлэг шалгаруулах зургаан насны морины уралдаан Улаагчны хар нуурын зүүн хэсэг Бурхантын үзүүрт зохион байгуулагдав. Харин наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин барилдсанаас шөвгийн дөрөвт Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын начин Г.Баасандорж, Монгол Улсын начин Л.Лха-Очир, Монгол Улсын начин Б.Чимэдвандан нар шалгарч Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Монгол Улсын начин Л.Лха-Очир үзүүрлэлээ.

Үндэсний сурын харваанд Завхан, Улаанбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын эрэгтэй 24, эмэгтэй 13, нийт 37 харваач өрсөлдлөө. Үүнээс эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Алдархаан сумын уугуул “Богдын гол” УЦС ХХК-ийн харваач Б.Батсайхан түрүүлж, дэд байранд Хэнтий аймгийн харваач, спортын мастер Б.Нямбаяр, гутгаар байранд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Хилчин спортын хороо, Есүхэй мэргэн клубын харваач Г.Бат-Амгалан нар шалгарчээ. Харин эмэгтэй харваачдаас Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Д.Эрдэнэчимэг түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат аймгийн мэргэн Л.Батбаяр хоёрдугаар байрт, Яруу сумын харьяат, аймгийн мэргэн Б.Содном гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Хасаа харвааны тэмцээнд 10 багийн 90 харваач өрсөлдсөнөөс Эрдэнэхайрхан сумын н.Энх-Амгалан ахлагчтай баг түрүүлж, Зэвсэгт хүчний 325-р ангийн н.Буянзаяа ахлагчтай баг дэд байранд, Төгсбуянтжавхлант хийдийн н.Базаргүр ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарлаа. Эрийн гурван наадмын зургаан насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьд, түрүүлсэн бөх, харваачдын шагнал урамшлыг Завхан аймгийн Очирвааний хүлэг морин спорт уяачдын холбоо ивээн тэтгэж байлжээ.
Дашрамд Завхан аймаг Тод манлай уяачдын тоогоороо Монгол Улсад хоёрдугаарт жагсдаг ажээ.
Дашрамд Завхан аймаг Тод манлай уяачдын тоогоороо Монгол Улсад хоёрдугаарт жагсдаг ажээ.
Улсын аварга шалгаруулах уран уургач бугуйлчдын
наадамд Хэнтий аймгийн адуучид тэргүүллээ
наадамд Хэнтий аймгийн адуучид тэргүүллээ

“Нүүдэлчдийн соёлын наадам”-ын бас нэгэн чимэг бол уран уургач, бугуйлч, эмнэг сургагчдын улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн шигшээ тэмцээн байлаа.
Монгол хүний морь унах эрдэм чадлыг гайхуулахаар 19 аймгийн 70 гаруй адуучин залуус хүрэлцэн ирж, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Уран уургач шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн адуучин н.Цэгмид тэргүүн байр, Хэнтий аймгийн адуучин н.Алтаншагай дэд байр, Орхон аймгийн адуучин н.Шүхэрт гутгаар байр, Дорноговь аймгийн адуучин н.Түвшин-Эрдэнэ дөрөвдүгээр байр эзэллээ. Мөн уран бугуйлчдын тэмцээнд Завхан аймгийн адуучин н.Баасандорж тэргүүн байр, Хөвсгөл аймгийн адуучин н.Мягмарсүрэн дэд байр, Хэнтий аймгийн адуучин н.Тогтохбаяр гутгаар байр, Орхон аймгийн адуучин н.Батбаяр дөрөвдүгээр байрыг тус тус эзэллээ. Эмнэг булгиачдын тэмцээнд Архангай аймгийн адуучин н.Ууганбаатар тэргүүлж, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн адуучин н.Шохан, гуравдугаар байрт Хэнтий аймгийн адуучин н.Алтаншагай, дөрөвдүгээр байрт Завхан аймгийн адуучин н.Бямбадорж нар шалгарсан бол багийн дүнгээр Хэнтий аймгийн адуучид тэргүүн байр, Орхон аймгийн адуучид дэд байр, Хөвсгөл аймгийн адуучид гутгаар байр, Завхан аймгийн адуучид дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан наадам
бол нүүдэлчдийн соёлын наадам байв
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг дотоодын 6000 орчим, гадаадын 300 гаруй зочид төлөөлөгчид, жуулчин зорин ирж үзжээ.
Энэ үеэр ирсэн дотоодын жуулчид залуу хойч үе, хүүхэд багачуудад нүүдлийн ахуй соёл, уламжлалыг жинхэнэ утгаар нь харуулсан наадам боллоо. Морь, тэмээ унаж сурлаа, мал сааж сурлаа, цагаан идээ боловсруулах, эсгий ноос томох, сур элдэх гээд олон зүйлийг сурлаа. Хүүхдүүд маань таван хошуу малаа ялгаж таньж сурлаа гээд ам сайтай байв. Харин монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй соёлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсан сонирхол татсан энэ наадмыг жил бүр өргөжүүлэн зохион байгуулах хэрэгтэй хэмээн гадаадын жуулчид хэлж байв. Тухайлбал Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Габриелла Спирли хэлэхдээ: -“Монголын онгон үзэсгэлэнт байгальд болж байгаа нүүдэлчдийн наадам үнэхээр сонирхолтой юм. Энэ наадам зөвхөн монгол ахуй, ёс заншлыг харуулаад зогсохгүй малчдыг газар нутаг болон бэлчээрээ хамгаалах, соёлын өвөө хадгалан үлдэхэд нь өндөр үр дүнтэй арга хэмжээ болж байна. Ирэх жил гадаадын олон жуулчин ирэх байхаа. Миний хувьд найз нөхдөө дагуулаад дахин ирнэ” гэв.

Олон зууны түүхтэй нүүдэлчин ард түмний дэлхийд гайхуулах давтагдашгүй соёл, Монгол ахуй, өв уламжлал, ёс заншлыг цогцоор нь харуулж чадсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг Завхан аймаг анхны жилдээ амжилттай зохион байгууллаа. Ирэх жилийн наадам илүү сонирхолтой, өргөн дэлгэр болох нь дамжиггүй юм.
Улаагчны хар нуур бол төрөө манаж байдаг их Лууны мэлмий нь юм
Монголд анх удаа зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны Хар нуурын талаарх домгийг сонирхуулж байна.
Ардын дунд үлдсэн домог ярианаас үзэхэд Монголыг харж, хамгаалж явдаг хоёр их хүчтэй луу байдгийн нэг нь Завхан аймагт байдаг ажээ. Тэр хоёр лууны нэг нь улс орноо харийн хүмүүсээс хамгаалж, зүүн зүгт цаашаа харсан хэлбэртэй оршдог бол төрөө хамгаалах үүрэгтэй их луу нь Завхан аймгийн баруун хэсгийг эзлэн оршдог ажээ. Түүний мэлмий нь Улаагчны хар нуур ажгуу. Түүнийг тойрон орших элсэн манхнуудыг луугийн их бие гэх бөгөөд Хүнгий зэрэг ус, гол, горхинуудыг лууны судаснууд гэдэг ажээ. Луу нь дөрвөн мөчиндөө дөрвөн их эрдэнэ атгасан нь Эрдэнэхайрханы Бор давс , Дөрвөлжин сумын Хомын талын давс, Сантын давснууд гэнэ. Баяннуурыг түүний бөөр нь гэх бөгөөд баруун, зүүн Монголын их элсийг уушиг зүрх нь гэх мэтээр нэрлэдэг байна.

Завханчууд Улаагчны хар нуурын өмнөд хэсэгт буюу энэ их лууны мэлмийн тольтод “Нүүдэлчний соёлын их наадам”-аа амжилттай зохион байгуулж төрөө манасан их лууны мэлмийг баясгажээ. Тиймээс наадмын өмнө лууны мэлмийд өчүүхэн ч төдий буртаг оруулахгүйгээр тунгалаг оршоож, баясгах, түүний эд эрхтнийг гэмтээж сэвтээхгүйгээр наадах их үүрэг , хариуцлагыг нийт ард олон, наадамчиддаа хүсч зохион байгуулагчдын зүгээс уриалсан байна. Мөн байгаль орчинтой харьцах соёл, эх дэлхийгээ хайрлах ухаанаас суралцаж хүн бүр төрөө манасан их лууны адис жанлавыг хүртэхийн тулд байгаль орчинтойгоо зөв харьцаж сайхан наадамлахыг хүсчээ. Монгол хүн хамгийн их эрхэмлэн хайрлах зүйлээ нүдний цөцгий мэт хэмээн нэрлэдэг. Мэлмийдээ өчүүхэн төдий зүйл ороход хэрхэн торж, хорсгон өвдөхийг мэдэх ухаант Хүмүүн Та бид Их луугийн мэлмий болсон “Хар нуур” -аа түүний эд эрхтэн болсон эргэн тойрны үзэсгэлэнт газар бүрийг нүдний цөцгий мэт хайрлан наадах ёстой. Луу уурлаж биш баясан хүрхрэх ёстой хэмээн наадмын үеэр наадамчдад уриалж байв.

Б.Мягмарсүрэн