Оюутнууд эргүүл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-28 13:31:53
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах ажлын хүрээнд “Оюутан-цагдаа” арга хэмжээг анх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тус газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Уг арга хэмжээнд англи, орос хэлтэй оюутнуудыг түлхүү хамруулахыг зорьж байна. Тэд жуулчдын аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллах болно. Нийтдээ 30 орчим оюутан оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дрон, морьтой эргүүл, явган эргүүл, дугуйтай эргүүл хийж, хууль тогтоомжуудыг сурталчлах, хэв журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм" гэв.  

Уг арга хэмжээ ирэх сарын 3-ны өдөр болох бөгөөд одоогоор оролцох хүсэлтэй залуучуудыг бүртгэх ажил явагдаж байгаа аж. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ