“Шинэ Мөрөн” хороолол баригдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:04:59

Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан “Шинэ Мөрөн” орон сууцны хороолол баригдаж эхэллээ.

Өнгөрсөн онд тус хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг 2,7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд эхний ээлжийн барилгыг ирэх онд ашиглалтанд оруулахыг төлөвлөж байгаа гэнэ. Мөрөн хотод иргэдийн тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшил, төр хамтарсан 1000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсний дагуу, Атмор-24, Уран мандал хороолол зэрэг компаний барилгууд ашиглалтанд ороод байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ