Сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:11:34

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулагдсан “Соёл-эдийн засгийн өдөр” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд оролцсон Хушаат сумын баялаг бүтээгчид нэг сая гаруй төгрөгийн боруулалт хийжээ.

Энэхүү арга хэмжээ нь тухайн сумд өөрсдийн орон нутгаа, суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олж авч, эргэх холбоог бий болгож авдагаараа өндөр ач холбогдолтой юм. Энэ сарын 29-ний өдөр болсон тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 11 иргэн талх, нарийн боов, даршилсан ногоо, жимс жимсгэнэ, сүү, цагаан идээ зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нэг сая 200 мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ