Түймэр унтраахад Зэвсэгт хүчний салбаруудаас хүч хэрэгсэл татна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад Зэвсэгт хүчний анги, салбаруудаас хүч хэрэгсэл татан оролцуулах тухай" зарлиг гаргав.
Зарлигт Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан ой хээрийн түймэр унтраах, учирсан хор уршгийг арилгахад оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, аюулгүйн арга хэмжээг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
Б.Туул