“Залуучууд” театр”-ын усан оргилуур 25 жилийн дараа дахин амиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-10 16:05:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн баяр наадмын өмнө бас нэгэн томоохон үйл явдал болсон нь аймгийн “Залуучууд театр”-ын дэргэдэх усан оргилуурыг 25 жилийн дараа сэргээн засварлаж дахин ажиллуулж эхэллээ.
Аймгийн “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал н.Ариундалай: “Залуучууд театрын зарим уран бүтээлчид болон манай компанийн санаачлагаар ажиллаж ашиглалгүй 20 гаруй жил болсон усан оргилуурыг 100 орчим сая төгрөг зарцуулж сэргээн засварлаж ашиглалтад оруулж байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд манай компаниас гадна Дарханы зарим байгууллагууд тухайлбал “Дархан Минж”, “Сонголон хайрхан”, “Идэр хайрхан”, “Мөрөөдлийн цамхаг”, “Ган Эрдэс” зэрэг компаниуд их сайхан дэмжиж хувь нэмрээ оруулсныг хэлж талархаж байна” гэв.
Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд: “Дарханчууд Монгол төрийнхөө наадмыг сайхан эхлүүлж байна. Баяр дээр баяр нэмж манай “Дархан Ус суваг” компани өөрсдөө болон бусад компаниудтай хамтарч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотод байсан анханы усан оргилуурыг сэргээн засварлаж ажилд оруулж ард түмэндээ бэлэг барьж байна. Мөн тус компанитай хамтарч манай Дарханы хувийн хэвшлийн олон байгууллагууд харамгүй тусламж үзүүллээ. Энэ баярт мөчийг тохиолдуулж хөрөнгө оруулж өөрсдийн хүч боломжоо гаргаж энэ сайхан усан оргилуурыг орчин үеийн стандартад нийцүүлж Дарханы хүүхэд багачуудыг тоглож наадах сайхан орчин бүрдүүлж өгсөн бүх байгууллагуудад талархал илэрхийлж байна” гэлээ.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ