Баян-Өлгийн гавьяат барилгачдын тоо нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-10 15:21:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн, Монгол Улсын зөвлөх инженер, "Көркем" ХХК-ны зөвлөх Халибекийн Арыстан Монгол Улсын барилгын салбарын Гавьяат ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Ийнхүү энэ жилийн наадам Баян-Өлгийчүүдийн хувьд Гавьяат цолтон төрсөн, урианхай сурын харваанд харваач нь түрүүлсэн өнтэй сайхан эхэлж байна.

Дашрамд хэлэхэд, тус аймгаас өмнө нь Турхбайн Дүнгенбай /1976/, Миштарийн Мектеп /1979/, Тэнгийсийн Тегат /1986/, Бейсханы Ханан /1989/, Бөпөөгийн Пунцаг /1990/, Бадарын Варнишка /2000/, Бохатханы Жирен /2012/ нар Монгол Улсын Гавьаят барилгачин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулж байжээ.


Ө.Нурболат

 


Холбоотой мэдээ