Сэлэнгэд сонгогчдын 7,72 хувь нь цагаан хуудас өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-08 16:20:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү хоёр дахь шатны санал хураалтанд Сэлэнгэ аймгийн нийт 70045 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 41643 сонгогч саналаа өгсөн байна.
Ингээд нийт сонгогчийн 59.45 хувь нь саналаа өгсөнөөр Сэлэнгэ аймагт хоёр дахь шатны санал хураалт амжилттай өндөрлөлөө. Тус аймгийн нийт сонгогчийн 48.10 хувь буюу 20032 иргэн нэр дэвшигч М.Энхболдод, 44.14 хувь буюу 18381 сонгогч нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгчээ. Нийт сонгогчийн 7.72 хувь буюу 3213 сонгогч саналаа огт тэмдэглээгүй байсан аж. Ингээд Сэлэнгэ аймгийн тухайд нэр дэвшигч М.Энхболд  олонхийн саналыг авчээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ