Олон улсын ажиглагчид хоёр дахь шатны санал хураалтыг эмх журамтай зохион байгуулсныг сайшаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг СЕХ-ноос богино хугацаанд, эмх журамтай зохион байгуулсан төдийгүй хэсгийн хороодын ажилтнууд мэргэжлийн өндөр түвшинд ажилласныг олон улсын ажиглагчид сайшаав.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ЕАБХАБ-ын гишүүн 23 орны 11 төлөөлөгч Улаанбаатар хотод, урт хугацааны 19 ажиглагч орон даяар 49 хоногийн хугацаанд Монгол Улсад ажилласан. Ажиглагчид сонгууль хуулийн дагуу, ардчилсан зарчмаар болж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилготой байсан юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт Хинрич Аренс өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын талаарх ажиглагчдын дүгнэлтийн талаар товч мэдээлэл хийв.
Тэрбээр, “Сонгууль нь аливаа улс орны ард түмэнд хамаарах асуудал байдаг тул ажиглагчид төвийг сахисан байх ёстой. Манай ажиглагчдын хороо энэ сарын 16-нд буцна. Ойролцоогоор 8 долоо хоногийн дараа бид дүгнэлтээ гаргаж, зөвлөмж боловсруулан Монгол Улсын сонгуулийн төв байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно. ЕАБХАБ-ын гишүүн орнууд нь бидний дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан сонгууль зохион байгуулах, ардчиллыг хөгжүүлэх чиглэлд бодлого, төлөвлөгөө боловсруулан ажилладаг. Энэ чиглэлд бид хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.
Мөн санал хураалтын үеэр сонгогчдыг хоосон хуудас буюу “Цагаан сонголт” өгөхийг уриалсан нь энэ сонгууллийн бас нэгэн онцлог дүр зураг байсныг дурьдлаа. Түүнчлэн эхний буюу өнгөрсөн сарын 26-нд болсон санал хураалтын үеэр зарим нэр дэвшигчдийн хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гарсан. Тухайн үед энэ асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн ч одоог хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй байгааг шүүмжилсэн юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр