Алтанцөгц, Буянт, Ногооннуур, Өлгий сумын сонгогчдын ирц бага байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-07 17:58:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалтын явцын талаар аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.

17:00 цагийн байдлаар тус аймгийн 24447 иргэн Төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийж, ирц 41,45 хувьтай болжээ. Энэ нь анхны санал хураалтын мөн үеийнхээс 1,1 хувиар бага үзүүлэлт  юм.

Одоогоор санал хураалтад Бугат, Сагсай сумын сонгогчид хамгийн идэвхтэй 50-иас дээш хувийн ирцээр оролцож байгаа бол Алтанцөгц, Буянт, Ногооннуур, Өлгий сумын иргэдийн ирц хамгийн бага буюу 34-35 хувьтай байна. Бусад сумдын сонгогчдын ирц 40-өөс дээш хувьтай байгаа ажээ.

Санал хураалтын ажиллагаа орон нутгийн цагаар 21:00 цаг хүртэл үргэлжилнэ.

   
Ө.Нурболат
Холбоотой мэдээ