Завханд хоёр дахь шатны санал хураалт 20 орчим хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Завхан аймагт 12.00 цагийн байдлаар 19.87 хувьтай байна.
Завхан аймагт 45304 хүн санал өгөхөөс одоогийн байдлаар 9003 хүн саналаа өгчээ. Үүнээс 45-55 насны сонгогчидын ирц өндөр, харин 18-25 насны сонгогчдын ирц муу байна. Завхан аймгийн хэмжээнд хоёр дахь шатны санал хураалтын үеэр байгаль цаг агаарын болон бусад хүндрэл, зөрчил гараагүй байна. Аймгийн хэмжээнд 24 суманд 113 санал авах байранд нийт 973 төрийн албан хаагчид ажиллаж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 69, 75 дугаар зүйлийн дагуу 1356 ажиглагч ажиллаж байна.
Б.Мягмарсүрэн