АНУ ОХУ-тай үйл ажиллагаагаа зохицуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-03 10:30:18

МОСКВА. /TASS/. АНУ Сирид ОХУ-тай үйл ажиллагаагаа зохицуулахаар төлөвлөж байгаа боловч хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал Моксвагийн үйлдлээс, тухайлбал, мөргөлдөөнийг улс төрийн арга замаар шийдэхэд чиглэсэн алхамуудаас нь шалтгаална гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  радио, телевизийн “Мир” компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Агаарын цэргийн хүчин нь хөгжсөн хүчирхэг гүрнүүд ердөө л хамтран ажиллах нь чухал. Та бүхэн урьдчилсан зохицуулалтгүйгээр агаарын нэг орон зайд нисэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Мэдээж хэрэг, бид үйл ажиллагаагаа ОХУ-тай зохицуулахаар төлөвлөж байна, гэхдээ бид зөвхөн үүгээр хязгаарлахыг хүсэхгүй байна. Бид илүү ихийг хүсч байгаа боловч энэ нь Оросоос, энх тайван байдал тогтооход чиглэсэн улс төрийн арга замын талаар гаргах шийдвэрээс нь хамаарна. Бид Ерөнхийлөгч Асадын цаашдын хувь заяаг хэлэлцэх ёстой. Улс төрийн шийдлийг бид олох ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Австрийн нийслэл Вена хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сирийн асуудлаар “маш үр бүтээлтэй зөвлөлдсөнийг” АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга сануулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ