“Монгол Улсын Үндсэн Хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналаа илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-05 09:21:22
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хурлаар “Монгол Улсын Үндсэн хууль"-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдийн дунд цуврал уулзалт зохион байгуулан хэлэлцүүлж гарсан санал дүгнэлтийг нэгтгэж боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ шийдвэрийн дагуу уг ажлын хэсгээс “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэдийн саналыг тусгах нь” явуулын хэлэлцүүлгийг Дархан сумын бүх 18 Багуудад зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэг тус сумын 13 дугаар багийн иргэдийн дунд явууллаа.
Хэлэлцүүлэгт тус багаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч Г.Алтантуяа, Багийн ИНХ-ын дарга Д.Цэрэндаваа нарын албаны төлөөлөл болон иргэд оролцож “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хотын эрх зүйг тусгаж Дархан-Уул аймгийг хуучнаар нь Дархан хот хэмээн нэрлэх иргэдийн гаргасан нийт санал дүгнэлтийг нэгтгэн боловсруулж УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
                                                                                                                                                         Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ