350 иргэн сонгон шалгаруулалтад орж, 43 нь тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 17:25:43

Дэс түшмэлийн зургаа, туслах түшмэлийн 18, нийт 28 ажлын байранд 350 иргэнээс сонгон шалгаруулахад 43  нь тэнцжээ.

Энэ нь Төрийн албаны салбар зөвлөлөөс 10 сарын 26-27-нд зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад бүртгүүлэгсдийн 12.32 хувийг эзэлж байна. 60 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн иргэдийн дүнг салбар комиссын 2015 оны 01 дүгээр тогтоолын дагуу Төв комисст уламжилна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ