Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 45.57 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сонгуулийн Eрөнхий хорооноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 17.00 цагийн байдлаар танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 902124 сонгогч санал өгч, ирц 45.57 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 398245 сонгогч саналаа өгч 44 хувь, орон нутагт 503879 сонгогч саналаа өгч 46.89 хувийн ирцтэй байна.
Ирцийн 12.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад улсын хэмжээнд 24.27 хувиар нэмэгджээ. Аймгуудын хувьд хамгийн өндөр ирцтэй нь байгаа Баянхонгорт 57.86 хувь хүрсэн байна. Мөн Говь-Алтай /53.53/, Завхан /52.35/, Сүхбаатар /55.39/, Увс /50.22/, Ховд /52.11/ аймаг ирцийн босго давжээ.
Харин хамгийн бага ирцтэй аймаг нь Дорнод 36.96 хувьтай байна. Мөн Дархан-Уул /38.96/, Орхон аймаг /37.36/ хамгийн бага ирцтэйд тооцогдож байгаа юм. Нийслэлийн хувьд хамгийн өндөр ирц Хан-Уул дүүрэгт 50.38 хувьтай байгаа бол Налайх дүүрэг 37.86, Багануур дүүрэг 38.98 хувьтай буюу хамгийн бага байна. Ирц муу байгаа аймаг, дүүргүүдэд сонгогчдын идэвхийг хангаж, санал өгөх арга хэмжээг авч ажиллахыг сонгуулийн хороодод анхааруулж байна.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 15.00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 43.7, 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн 15.00 цагийн байдлаар улсын дундаж 55.02 хувьтай байсан аж. Үүнтэй харьцуулахад энэ удаагийн сонгуулийн ирц, идэвх сул байгаа юм. Тиймээс нийт сонгогчдод сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
17.00 цагийн байдлаарх ирцийн мэдээг дэлгэрэнгүй хүргэвэл:

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ