Өмнөговьд цаг агаарын байдал тогтуун хэдий ч бүгчим халуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-26 14:05:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр цаг агаарын байдал тогтуун хэдий ч бүгчим халуун байна.  

Тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээлж байгаагаар өнөөдрийн 20 цаг хүртэл аймгийн нийт нутгаар үүлших боловч бороо орохгүй гэнэ. Харин салхи баруун хойноос 5-10 метр хүрч зөөлөн салхитай байх нь. Өдөртөө 34-39 градус дулаан байна гэж мэдээллэж байна. 

Хэдийгээр Өмнөговь аймагт хур бороо орж ган тайлсан ч гэлээ ийнхүү бүгчим халуун байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс зүрх судасны өвчтэй болох өндөр настай хүмүүс болгоомжлоход илүүдэхгүй бизээ.

Аймгийн төв Даланзадгадад хэт халалтаас сэргийлж засмал замыг усалж байна.  

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ