8-р цэцэрлэгт “Алтан намар” аян амжилттай болж өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 12:53:00

Аяны хүрээнд тус сэдвийн дагуу бүх бүлгүүд гарын дор материал, хичээлийн хэрэгслээ ашиглан бүтээлийн үзэсгэлэн гаргасан байна. Мөн хоолны үзэсгэлэнгээр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 100 гаруй эцэг эхчүүдээр амталгаа хийлгэн санал авч ажиллажээ.

Улмаар 7 бүлгийн эцэг эхчүүдтэй анги тус бүрээр нь уулзалт хийн цэцэрлэгийн үйл ажиллагааны эргэн тойрондох асуудал, цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн эрүүл мэндэд анхаарах зарим асуудал чиглэлээр мэдээлэл өгч, эргэх холбоог сайжруулан нийт эцэг эхчүүдийн саналыг сонссон юм. Тэгвэл сяахан  “Алтан намар” аяныхаа хаалтын үйл ажиллагаа болгож, нийт бүлгийн хүүхдүүдийн дунд намар цагийн өнгө байдлыг илтгэсэн хийгээд багачууд хүүхдүүдэд ухаарал хайрласан, хэл яриаг хөгжүүлэх зорилготой үлгэрийн жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулав. Жүжигчилсэн тоглолтод 14 үлгэрээр 154 хүүхэд хамрагдлаа.

Өмнөговь  аймаг  С.Сумьяа  

Холбоотой мэдээ