Хятад-ОХУ-ын анхны хил дамнасан гүүр 2019 онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-06-23 11:09:13
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хэй Лун Жян мужийн Хэй Хө хотоосОХУ-ын Благовещенск хотын Карни Курган тосгон хүртэл буюу Хар мөрөнгдайран өнгөрөх авто замыг 2019 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар тооцоолж байна.
Энэхүү гүүр нь1284 метр урт, 14.5 метр өргөнтэй. Авто замын хувьд БНХАУ-ын газар нутагт 6.5 км, ОХУ-ын газар нутагт 13.4 км үргэлжилсэн нийт 19.9 км урттай, 2-р зэрэглэлийн авто зам юм.
Энэхүү гүүрний бүтээн байгуулалт дээр ажиллаж буй албаны хүний хэлснээр “Хятадын тал энэ оны 1 сарын 22-ноос хойш гүүр барих ажилдаа орсоноос хойш түр бааз байгуулан, үр дүнтэй ажиллаж байна. Одоогоор 200 гаран хүн ажиллаж байна. Явган хүний зам барих ажил яг одоо хийгдэж байна. Оросын тал мөн тогтвортой амжилттай ажиллаж байгаа” гэв.
А.Анхбаяр
Эх сурвалж: Синхуа агентлаг
Холбоотой мэдээ