Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 10:50:41

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж, 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон дүнгийн тухай, Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай хэлэлцэнэ.

Мөн Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай, Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах тухай болон Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх авто замын ажлын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ