Усанд автсан айлуудад шуурхай тусалж, үерт автахаас сэргийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-21 14:43:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүндрэлээс авран, сэргийлжээ.

Одоогоор замын ус зайлуулах суваг шуудуу гаргах,  хуримтлагдсан усыг гадагшуулах ажлыг үргэлжүүлж байна. Тамгын газрын зүгээс үер усанд өртөхөөс хамгаалахад шаардагдах зардлыг шуурхай шийдвэрлэн, зохицуулжээ.  
Холбоотой мэдээ