Хөвсгөл аймаг наадмаараа анх удаа эрлийз морь уралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-21 11:37:03
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар аймгийн баяр наадмын комиссыг байгуулж наадмыг зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатарыг томилсон байна.
Наадмын хороо хуралдаж ардын хувьсгалын 96 жилийн ой, аймаг байгуулагдсаны 86 жилийн баяр наадмын үеэр анх удаа эрлийз насны  дунд, бага насны уралдааныг зохион байгуулахаар болжээ. Наадам ирэх сарын 10, 11-ий өдрүүдэд болох бөгөөд нээлтийг аймаг орон нутгийн онцлог, монгол ёс заншлыг харуулсан өвөрмөц байдлаар хийхээр төлөвлөж байна. Гэхдээ наадмыг зохион байгуулах төсөв батлагдаагүй байгаа учраас бусад арга хэмжээнүүд тодорхой бус байгаа ажээ.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ