Орхон голын түвшин 10-35 см-ээр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:01:45

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос түвшин нь нэмэгдэж буй голуудын дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж амарч буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Орхон голын эх болон дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Хархорин сум орчимд үерийн түвшинг 30 см даваад байгаа аж. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Байдраг, Шаргалжуут голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдэж Байдраг гол Баянбүрд орчмоор үерийн түвшинг 30 см давжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 2-3 өдрийн байдлаар усны түвшин нэмэгдсээр буй дээр дурьдсан голуудын усны гүн 0.80-0.90 см нэмэгдсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд