Маргааш нутгийн төв хэсгээр хална

Монголын мэдээ | Байгаль орчин
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:58:47

Маргааш  нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст хална гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Мөн 4-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 5-нд төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд  зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 4-нд нутгийн төв хэсгээр секундэд 12-14 метр, 5,6-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх гэнэ. Нутгийн баруун хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх ба хугацааны сүүлчээр нутгийн төв  хэсгээр сэрүүсэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд