Богд ууланд гарсан хоёр газрын түймрийг унтраагаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-06-10 13:21:43
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Богдхан уулын Залаатын ам, Баруун ширээт уулыг тойрсон таван газарт гал түймэр гарсан бөгөөд Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг ажиллаж өнөөдрийн байдлаар хоёр газрын түймрийг унтраагаад байгааг албаныхан хэллээ.

Үлдсэн гурван газрын түймэр тэлсэн байх магадлалтай бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын ажлын хэсэг асч буй түймрийн голомт дээр ажиллаж буй аж. Гал түймэр аялж буй иргэд гал алдсанаас гарсан байж болзошгүй бөгөөд  Богдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байна.

Иргэдэд татаж буй тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарах зэргээр гал асаан унраалгүй үлдээснээс болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулж буй аж.Тиймээс дээрх хориг тавигдсаны дараа галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ