Багийн дүнгээр Тосонцэнгэл сум дахин аваргын шилжин явах цомыг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-05 17:10:35
Завхан/МОНЦАМЭ/. Энэ жилийн “Хаврын баяр” урлаг спортын наадамд сум бүр 40-99 хүний бүрэлдэхүүнтэй идэвх санаачлагатай оролцсон бөгөөд зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо. 
Наадмын ардын аман зохиолын төрөлд Тосонцэнгэл сумын Даваарагчаа тэргүүн байр, Яруу сумын Ишжамц дэд байр, Отгон сумын Цээпил гутгаар байр, Харилцаа дууны төрөлд Цагаанчулуут сум, Түдэвтэй сум, Тосонцэнгэл сумуудын оролцогчид тэргүүлжээ. Харин бүжгийн төрөлд Алдархаан сум, Тосонцэнгэл сум, Тэс сум, ардын хөгжмийн төрөлд Тосонцэнгэл сум, Идэр, Нөмрөг сумуудын оролцогчид тэргүүлсэн байна. Үндэсний бөхийн төрөлд Улиастай сумын П.Баярсайхан тэргүүн байр, Улиастай сумын Н.Билгүүн дэд байр, Я.Ишжамц гутгаар байр, үндэсний сурын эрэгтэй төрөлд Алдархаан сумын Б.Ууганбаяр тэргүүн байр, Улиастай сумын Б.Пүрэвжаргал дэд байр, Тосонцэнгэл сумын Ш.Балсэнгэ гутгаар байр, эмэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын Б.Аззаяа тэргүүн байр, Алдархаан сумын Л.Батбаяр дэд байр, Идэр сумын Б.Сугар гутгаар байр, дартсын эрэгтэй төрөлд Баянтэс сумын С.Доржцэмбэ 1-р байр, Яруу сумын Д.Мөнхтөр 2-р байр, Сантмаргаз сумын А.Жанцанбалжир 3-р байр, эмэгтэй төрөлд Алдархаан сумын Ч.Оюунчимэг, Шилүүстэй сумын Д.Алтанжаргал, Завханмандал сумын Ө.Дуламсүрэн нар тэргүүлсэн байна.
Хасаа харвааны цуваа төрөлд Дөрвөлжин сумын П.Ариунболд тэргүүн байр, Улиастай сумын С.Базаррагчаа дэд байр, Улиастай сумын Б.Гансүх гутгаар байрыг тус тус эзэллээ.  Хасаа харвааны багийн төрөлд Б.Баттулга ахлагчтай Дөрвөлжин сум тэргүүлж шатрын эрэгтэй төрөлд Тэлмэн сумын Д.Пунцагнамжил тэргүүн байр, эмэгтэй төрөлд Улиастай сумын Ө.Амгалан тэргүүн байр, даамны эрэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын С.Пүрэвдаш тэргүүн байр, эмэгтэй төрөлд Идэр сумын Н.Мөнхжаргал тэргүүн байрыг эзэлжээ.  Багийн нийлбэр дүнгээр Тосонцэнгэл сум дахин түүчээлж шилжин явах цомоо хадгалж үлдсэн бол Улиастай сум дэд байр, Идэр сум гутгаар байрыг тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ